Манай байгууллага нь “Барилга Хот Байгуулалтын яам” -наас олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу 2011 оноос эхлэн байгуулагдсан.
Агаар сэлгэх систем болон хөргөлтийн системийн тооцоолол, зураг зурах, зөвлөгөө өгөх, агаар сэлгэх болон хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах үйл ажиллагааны чиглэлээр нийслэл болон хөдөө орон нутагт нийт 150 гаруй объектод угсралт, суурилуултын ажил үйлчилгээ хийсэн туршлагатай хамт олон юм.
Манай хамт олон мэргэжлээрээ өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай чадварлаг ажилчид байдаг нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээрээ харагддаг билээ.





Улс, нийгмийнхээ хөгжилд үнэтэй хувь оруулсан түүхүйн хүүдсэг нэмж, салбартаа манлайлсан, олон нийтэд нээлттэй ах ахуй нэгж байна.
Бид орчин үеийн шийдэл, техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эрүүл аюулгүй ажиллагаа, хурд, чанар, стандартыг эрхэмлэн ажиллах тэргүүн зорилготой. Бидний хувь нэмэр, оролцоотой бүтээн байгуулалтууд, аливаа үйл ажиллагаа бүхэн Монгол улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж чадахуйц байхыг ямагт чухалчилж ажиллахад бидний эрхэм зорилго оршино.
Манай компани нь барилгын үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлээ тууштай баримталж, салбарт хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, журам, норм стандартыг идэвхтэй хэрэгжүүлэгч байх, барилгын салбарын хөгжил дэвшилд илэрхийлж чадах бүтээн байгуулалт, шинэ технологи нэвтрүүлэлт, цаашлаад хотын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулагч байхын зэрэгцээ, дотоодын шилдэг ах ахуй нэгж, татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг ухамсарлагч компани байхыг зорилтоо болгож байна.





Манай байгууллагын үйлдвэр нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд 2021 нд ашиглалтад орсон болно. Барилга нь тэнхлэгээрээ 72м х 24м хэмжээтэй, газрын ±0.000 түвшинээс дээш 7,35м өндөр бөгөөд 1800М2 бүхий 2 давхар сэндвичэн объект болно.

Үйлдвэрийн 2 дох хэсэг болох агуулах нь тэнхлэгээрээ 18м х 12м хэмжээтэй, газрын ±0.000 түвшинээс дээш 3,35м 216М2 1 давхар бөгөөд барааг материал агуулахаас гадна хөргөх, хөлдөөх камертай хүнсний агуулах дотор нь шийдэж өгсөн болно.

Манай үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөс бүрдсэн бөгөөд нийт 12 тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.