Агуулга руу шилжих
Есөн Бэлчир ХХК

Агаарын суваг,
холбох хэсэг

Агаарын суваг, холбох хэсгийг үйлдвэрлэж, нийлүүлнэ. Доош гүйлгээд нэг бүрчлэн үзээрэй.

Агаар сэлгэлт, хөргөлтийн үйлдвэрлэл

Агаар сэлгэлт, хөргөлтийн чиглэлийн үндэсний үйлдвэрлэгч. Үйлдвэрлэлээс угсралт, засвар үйлчилгээ хүртэл бүх шатыг нэг дороос хийнэ.

Есөн Бэлчирийн хоёр давхар үйлдвэрийн цех
Ашиглалтад орсон
2021

Үйлдвэрийн онцлог

Харилцагчийн хэрэгцээ, орчны онцлогт нийцсэн шийдлийг санал болгож, урт хугацааны найдвартай түншлэл бий болгох нь бидний үндсэн зорилго юм.

  1. Үйлдвэрийн цехэд хуудас зүсэж буй ажилчид

    01

    Бүх шат нэг дор

    Тоног төхөөрөмж үйлдвэрлэх, суурилуулалт, тохируулга, ашиглалт, засвар үйлчилгээ хүртэлх бүх үе шатыг нэг дороос, нэгдсэн менежменттэйгээр хэрэгжүүлдэг.

    • Үйлдвэрлэл
    • Угсралт
    • Тохируулга
    • Засвар үйлчилгээ
  2. Металл хуудас зүсэх машин ба агаарын компрессор

    02

    Өндөр хүчин чадалтай үйлдвэр

    Манай үйлдвэр нь олон улсын стандартын дагуу тоноглогдсон бөгөөд агаар сэлгэлт, хөргөлтийн шугам хоолой, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг.

    • Стандартын тоноглол
    • 2021 оноос
  3. Үйлдвэрт хийсэн спираль хоолойнууд

    03

    Стандарт, чанарын хяналт

    Бид олон улсын стандарт, норм дүрмийг мөрдөн ажиллаж, бүтээгдэхүүн бүрийн чанар, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хатуу хяналт дор баталгаажуулдаг.

    • Олон улсын стандарт
    • Хяналт, туршилт
  4. Спираль хоолой хийх машин, бэлэн суваг, сараалж

    04

    Хэмнэлттэй, байгальд ээлтэй

    Үйлдвэрлэлд ашиглагдаж буй материал, тоног төхөөрөмж нь эрчим хүчний өндөр хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй шийдлүүдэд тулгуурласан бөгөөд хэрэглэгчдийн ашиглалтын зардлыг бууруулахад чиглэгддэг.

    • Эрчим хүч хэмнэнэ
    • Ашиглалтын зардал бага
  5. Нугалах машинууд, хийгдэж буй сувгууд бүхий цех

    05

    Захиалагчид тохирсон шийдэл

    Үйлдвэр, худалдаа үйлчилгээ, оффис, орон сууц, эмнэлэг, сургууль зэрэг төрөл бүрийн барилга байгууламжид тохирсон уян хатан, үр ашигтай шийдлүүдийг нийлүүлдэг.

    • Захиалгат шийдэл
    • Угсралт
    • Баталгаат үйлчилгээ

Манай үйлдвэр

  • Есөн Бэлчирийн үйлдвэрийн барилга гаднаас
  • Суваг үйлдвэрлэх шугам
  • Металл хуудасны ороомог тайлагч
  • Урт хуудас нугалах машин