Хамт олон

Захирлын мэндчилгээ
“Таны төсөлд итгэл даах түнш байж, урт хугацаанд хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй.”
Сайн байна уу? Намайг Дамирангийн Цогтоо гэдэг. Би Есөн Бэлчир ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байна.
Есөн Бэлчир ХХК-ийг агаар сэлгэлт, хөргөлтийн салбарт чанартай, найдвартай шийдэл санал болгох зорилгоор байгуулсан. Бид системийг үйлдвэрлэлээс угсралт, ашиглалт хүртэл бүрэн хариуцдаг. Миний хувьд хариуцлага, стандарт, урт хугацааны хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг. Монгол орны уур амьсгалд тохирсон, эрчим хүч хэмнэсэн шийдлийг дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байна.

Д.ЦогтооҮүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Инженер техникийн алба
Агаар сэлгэлт, хөргөлтийн системийн угсралт, ашиглалтыг хариуцдаг мэргэшсэн баг.

Н.Энхмэнд
Ерөнхий менежер
2011 оноос хойш
Манай инженерүүдийн давуу тал
Мэргэжлийн боловсролтой инженерүүд
Барилга, үйлдвэрийн бодит туршлагатай инженерүүд.
- Стандартад нийцсэн угсралт
- Барилга, үйлдвэрийн бодит туршлага
- Талбайн хяналт, чанарын шалгалт
Инженерийн багийн ахлагч, МУ-ын зөвлөх инженер
Б.Бэхбат · 17 жилийн туршлагатай инженер
“Бид зөвхөн өнөөдрийн гүйцэтгэлийг бус, ирээдүйн ашиглалт, засвар үйлчилгээний үр ашгийг бодож ажилладаг.”
Манай инженерийн багийн зорилго бол Монгол орны уур амьсгал, барилгын онцлогт нийцсэн, чанартай, найдвартай агаар сэлгэлт, хөргөлтийн системийг хэрэгжүүлэх юм. Бид олон улсын стандартад тулгуурлан, захиалагч бүрт тохирсон бодит шийдэл санал болгодог.
Манай хамт олон
2011 оноос хойш Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр нийслэл, орон нутгийн олон объектод ажилласан.
Мэргэжлийн өндөр түвшинтэй, туршлагатай хамт олон.






