Зорилт

Захирлын мэндчилгээ

Сайн байна уу, Намайг Дамирангийн Цогтоо гэдэг. Би Есөн Бэлчир ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирлаар ажиллаж байна.
Есөн Бэлчир ХХК нь агаар сэлгэлт, хөргөлтийн салбарт инженерийн нарийн тооцоонд суурилсан, чанартай, найдвартай шийдлийг санал болгох зорилгоор байгуулагдсан.

Бид агаар сэлгэлт, хөргөлтийн системийг зураг төсөл–үйлдвэрлэл–угсралт–ашиглалт хүртэлх бүрэн циклээр хэрэгжүүлдэг. Миний хувьд бизнесийн үйл ажиллагаанд хариуцлага, стандарт, урт хугацааны хамтын ажиллагаа-г нэн тэргүүнд тавьж ажилладаг.

Энэхүү зарчим маань манай инженерийн баг, үйлдвэрийн соёл, харилцагчидтай тогтоосон итгэлцэлд бүрэн шингэсэн байдаг. Бид Монгол орны уур амьсгал, барилгын онцлогт тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой агаар сэлгэлт хөргөлтийн шийдлийг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхийг зорьж байна. Таны төсөлд итгэл даах түнш байж, урт хугацаанд хамтран ажиллахдаа бид үргэлж нээлттэй байх болно

— Үүсгэн байгуулагч & Ерөнхий захирал / Д.Цогтоо /Logo
Есөн Бэлчир ХХК